Онлайнаар эрх үүсгэх,сунгах заавар

Кевико компани 2015 оны 2 сарын 15-ний өдрөөс эхлэн хэрэглэгчийн нэвтрэх хуудсыг өөрчлөн сайжруулж, онлайн төлбөр тооцооны системийг нэвтрүүллээ.

Энэ өөрчлөлтийг хийснээр эрхэм хэрэглэгч та Кевико интернэтийн байнгын хэрэглэгчээр бүртгүүлж Хаан банк,Голомт банк,Төрийн банк,ХХБ,Хас банк,Капитал банк,Капитрон банк,Чингис хаан банк,NIBank,Ариг банк,Улаанбаатар хотын банкнуудын карт ашиглан онлайнаар үйлчилгээний эрх үүсгэн,эрхийн хугацаагаа сунгах боломжтой болж байгаа юм.

 Одоогийн хэрэглэгдэж буй борлуулалтын цэгээр зарагдаж буй Кевико интернетийн карт урьдын адил хэрэглэгдэнэ. Харин та шинэ төлбөрийн системд шилжсэнээр:

 

Та Онлайн төлбөрийн системд холбогдохын тулд эхлээд KEWIKO_WIFI сүлжээнд холбогдон нэвтрэх хуудасны Бүртгүүлэх цэсээр Кевико мэдээлэлийн санд бүргүүлэх шаардлагатай.Дараах зааврын дагуу бүртгүүлэн эрхээ сунгаж ашиглана уу.

 

1.Нэвтрэх хуудасны Бүртгүүлэх хэсэгт орно.

 

Шинээр хэрэглэгч бүртгүүлэх

1 талбарт шинээр үүсгэх хэрэглэгчийн нэрээ оруулна.Латин цагаан толгойн 26 үсэг болон тоо байх ёстой.Дан тоо байх боломжгүй.Жишээ нь: testuser  гэх мэт...

Системээс таны нэр давхардаж буй эсэхийг шалгаж таньд хариу хэлнэ.

2 талбарт  нууц үгээ оруулна.Интернэтэд нэвтэрч ороход байнга ашиглах учир мартахгүй байх ёстой.

3 талбарт нууц үгээ дахин оруулна.

4,5 талбарт таны овог нэр байх бөгөөд  латин цагаан толгойн 26үсэг ашиглана.

6 талбарт таны И-мэйл хаяг үнэн зөв байх ёстой.Жишээ нь: test@yahoo.com

7 талбарт таны гар утасны дугаар байна.

Та байнгын хэрэглэгчийн урамшуулалд хамрагдах болон нууц үгээ мартсан тохиолдолд гар утасны дугаар,и-мэйл хаяг ашиглагдах тул хувийн  мэдээлэлүүдээ үнэн зөв оруулна уу.Бид таны оруулсан мэдээлэлүүдийн нууцлалыг бусдад задруулахгүй болно.

8 талбар дахь Бүртгүүлэх товчыг дарахад өөрийн  бүртгэлээ баталгаажуулах дараах хуудас гарч ирнэ.

Та өөрийн мэдээлэлүүдээ баталгаажуулахын өмнө нөхцөл гэсэн үгэн дээр дарж Кевико ХХК-ын онлайн төлбөр тооцооны үйлчилгээний нөхцөлтэй танилцах шаардлагатай.

1 талбар дахь Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч Баталгаажуулах товчыг дарсанаар таны бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон бусад мэдээлэл манай системд бүртгэгдэнэ.

Бүртгүүлэх хэсэгт амжилттай бүртгүүлсэн бол дээрх хуудас гарч ирнэ.

2. Нэвтрэх хуудасны Сунгах хэсэгт орно.

1 талбарт бүртгүүлсэн хэрэглэгчийн нэрээ оруулна Жишээ нь: testuser

2 талбарт бүртгүүлсэн нууц  дугаараа оруулаад Үргэлжлүүлэх товчыг дарж эрхээ сунгах хэсэгт нэвтрэнэ.

Хэрэглэгчийн нэр нууц үгээ зөв оруулсан дохиолдолд дараах хуудас гарч ирнэ.

1 талбар дахь 8 төрлийн эрхэнээс сонгон үүсгэсэн хэрэглэгчийн эрхээ сунгах боломжтой

2 талбарт гүйлгээ хийх банкаа сонгоно.

3 талбарт Кевико ХХК-ын үйлчилгээний нөхцөлтэй танилцаад  Төлбөр  төлөх товчыг дарснаар тухайн сонгосон банкны гүйлгээний хэсэгт нэвтрэнэ.

Банкны гүйлгээ амжилттай хийгдсэн бол дараах хуудас гарч ирсэнээр таны үүсгэсэн эрх сунгагдаж интернэтийн эрх үүснэ.

3.Нэвтрэх хуудасны Нүүр хэсэгт орж өөрийн сунгасан эрхээрээ интернэтэд нэвтрэн орно.

1 талбарт бүртгүүлсэн нэр Жишээ нь: testuser 2 талбарт нууц дугаараа оруулан Нэвтрэх товчыг дарахад та интернэт хэрэглэх боломжтой болно.